Сүүлийн үеийн судалгааны ажлуудаас
Оксфордын Их Сургуулиас эрхлэн гаргадаг The Oxford Bulletin of Economics and Statistics эрдэм шинжилгээний сэтгүүлд нэгэн ажил маань хэвлэгджээ.
Энд боловсруулсан аргачлалыг Монголын тоон мэдээлэлд хэрэглэсэн судалгааг, програм, тоон мэдээллийн хамт дараах хуудаснаас татан авч уншиж, дуурайлган хийж болно.
Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн бүрэлдэхүүн хэсгүүд дэх бүтцийн өөрчлөлтүүд
Энэ нь миний мэдэхээр эдийн засгийн шинжлэх ухааны салбарт Томсон Ройтерс-д бүртгэлтэй 321 сэтгүүлд Монголоос одоогоор нийтлэгдээд байгаа 6 дахь ажил. Өмнө нь Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс, миний өөр нэг ажил, Бурмаажав, Сувд, Энхжаргал нарын ажил, Удирдлагын академийн багш Долгорсүрэнгийн ажил мөн МУИС-ын МКС-ийн багш Ууганбаатарын ажил мөн хэвлэгдэж байсан.
Enjoy Reading This Article?
Here are some more articles you might like to read next: