Уналт
2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал 1930-аад оны хямралтай нэрвэгдсэн улсуудын тоо болон үргэлжилж буй хугацаагаараа эн тэнцэнэ. Энэхүү хямрал юунаас болов, яагаад түүнээс урьдчилан сэргийлж чадаагүй юм бэ гэдэг асуудал өнөөдөр маш олон хүмүүсийн анхаарлын төвд байсаар байна. Үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсрөл, үнийн механизмд хэт бүдүүлгээр оролцох, төр бизнесменүүд нь хэт холилдсон гэх мэт асуудлууд нь Монголд болж буй үйл явдлуудаас ялгахын аргагүй мэт.
Meltdown хэмээх дараах баримтат кино уг хямралын шалтгаануудыг тайлбарлаж байна. Хэдийгээр тэдгээр нь цорын ганц үнэн нь гэж би хэлж чадахгүй ч танд ямар нөхцөл үүсээд байсан юм, тэдгээр нь юунаас үүдэлтэй байв, тэрнээс нь хэн хожиж, хэн алддаг талаар нь нэлээд хэмжээний ойлголт өгнө гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Мeltdown үзэх
Enjoy Reading This Article?
Here are some more articles you might like to read next: