МУИС-ийн Эдийн засаг 94-т

Тилбургээс гаргадаг эдийн засгийн салбараарх их сургуулиудын чансааны жагсаалт тун сонирхолтой ажээ. МУИС Ази тивдээ топ 94, дэлхийд  675-д жагсчээ (дэлхийд нийтдээ 26 мянга гаруй, Азид 12 мянга гаруй, АНУ-д 2600 гаруй дээд боловсролын байгууллага бий гэсэн тооцоо байдаг).

 
 
Зураг 1. Их сургуулийн чансаа, нэр, оноо

Хуучин социалист байсан 30 орчим улсаас зөвхөн Чех, Унгар, Польшийн тус бүр 2, ОХУ-ын 4 их сургууль л МУИС-аас өндөр үзүүлэлт авсан байна.

Тилбургийн жагсаалт нь эдийн засгийн шинжлэх ухааны тэргүүлэх 35 сэтгүүлд тухайн сургуулиас нийтлүүлсэн өгүүллийн тоо-оноон дээр тулгуурладаг. Энэ нь судалгааны чанарыг илтгэх бөгөөд ил тод, ойлгомжтой байдлаараа бусад чансааны жагсаалтаас онцлогтой юм.

МУИС энэ удаагийн жагсаалтад 3 оноотой байгаа бөгөөд эдгээр нь Хавсралт дахь чансааны жагсаалтын 6 болон 28-д (2008 оноор) эрэмбэлэгдсэн сэтгүүлүүдэд Канадын Конкордын их сургуулийн профессор Др. Лхагвасүрэнгийн МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд багшилж байх хугацаандаа нийтлүүлсэн ажил, мөн жагсаалтын 7-д эрэмбэлэгдсэн сэтгүүлд нийтлүүлсэн МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Др. Эрдэнэбатын ажилтай холбоотой болно.

Эдийн засгийн салбартай холбоотой бусад салбарын хувьд Далласын их сургуулиас гаргадаг бизнес сургуулиудын, Аризонагийн их сургуулиас гаргадаг санхүүгийн салбарын чансааны жагсаалтыг ашиглан магистр, докторын түвшинд хаана суралцвал зохистой вэ гэдгийг тодорхойлох нь элбэг.

Ер нь зөвхөн эдийн засаг, бизнес, санхүү биш, нийт салбаруудыг хамардаг 4 үндсэн чансааны жагсаалт бий. Их Британы Times Higher Education (THE) сэтгүүлээс гаргадаг жагсаалт нь сургалт (олон улс дахь нэр хүнд, багш-оюутны тооны харьцаа гэх мэт), судалгаа (олон улс дахь нэр хүнд болон нэг судлаачид ногдох судалгааны орлого), ишлэлийн тоо, үйл ажиллагааны орлого, хэр олон улсжсан байдал (гадаад оюутан, багш нарын хувь гэх мэт) зэрэг үзүүлэлтүүд дээр суурилдаг.

АНУ-ын Мэдээ агентлагаас гаргадаг жагсаалт нь олон улс болон бүс нутагтаа судалгаагаараа хэр нэр хүндтэй, шинжлэх ухааны тэргүүлэх болон топ сэтгүүлүүдэд нийтлүүлсэн нийт өгүүллийн тоо гэх мэт үзүүлэлтэд тулгуурладаг.

Их Британы Quacquarelli Symonds боловсролын компаниас гаргадаг QS World University Ranking нь THE-тэй төстэй бөгөөд (2004 оноос өмнө хамтарч гаргадаг байсан) дөрвөн үндсэн үйл ажиллагааны үзүүлэлт дээр тулгуурладаг. Эдгээр нь академик нэр хүнд, ажил олгогчийн нэр хүнд, нэг багшид ногдох ишлэлийн тоо, H-индекс болно.

Харин Шанхайн жагсаалт нь ишлэлийн тоо өндөртэй судлаачдын тоо, Нобелийн шагналын тоо, Nature, Science гэх мэт нөлөө бүхий сэтгүүлүүдэд нийтлүүлсэн өгүүллийн тоо зэрэг үзүүлэлтэд тулгуурлаж байна.

Эдгээр ерөнхий жагсаалтад түгээмэл ашиглагдаж байгаа нэр хүнд гэдэг үзүүлэлт нь тухайн салбарын олон улсын эрдэмтдээс авсан санал асуулгад тулгуурладаг (Зураг 2). Судлаачид нь өндөр хөгжилтэй улсуудын их сургууль, мэргэжлийн байгууллага, тэргүүлэх эрдэм шинжилгээний хурлуудад очиж, тэднээр сургуулиа хүлээн зөвшөөрүүлэх тусам нэр хүнд нь өсдөг. 

 
 
Зураг 2. Дэлхийн 100 гаруй улсын эрдэмтэд рүү явуулдаг санал асуулга

2015 онд УИХ-ын 12-р тогтоолоор батлагдсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д Монголын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн топ 100 сургуулийн эгнээнд хүргэнэ гэсэн байдаг бол МУИС ийм амжилтанд 2024 он гэхэд хүрэхээр стратегийн төлөвлөгөөндөө тусгасан байдаг. Яг аль жагсаалтыг баримтлахыг тодорхой заагаагүй ч THE, QS хоёр дурдагджээ. 

Мэдээж дээрх ерөнхий жагсаалтуудад оролцох эсэх шийдвэрийг улсын сургуулиудын хувьд Боловсролын яам, хувийн сургуулиудын хувьд эзэд нь мэднэ. Нэгэнт ямар ч жагсаалтын хувьд судалгааны чанар хамгийн өндөр ач холбогдолтой тул хэрэв МУИС жишээ нь эдгээрт оролцлоо гэхэд хэд орчимд жагсахыг урьдчилаад үнэлж болно. 

QS нийт 36 дэд салбараар жагсаалт гаргадаг бөгөөд тэдний нэг нь “Эдийн засаг & Эконометрик”-ийн салбар юм. Тилбургийн жагсаалтад МУИС-аас доогуур, Азид 158-д, дэлхийд 912-т ничиж байгаа Индонезийн их сургуульКсиан Жиатонг хоёр QS-ийн Эдийн засаг & эконометрикээрх жагсаалтад Азийн топ 75 болж мөн ничиж байна. Энэ хоёр сургууль ерөнхий чансаагаараа Азийн No 54, No 55-т, харин дэлхийн No 277, 344-т жагсчээ. Тэгэхээр судалгааны чанарын хувьд МУИС ерөнхий жагсаалтаар ч гэсэн Азидаа эхний 100-д орох боломжтой харагдаж байна.

Хавсралт.
Тилбургийн жагсаалт суурилж байгаа эдийн засгийн шинжлэх ухааны тэргүүлэх 35 сэтгүүл нь Kalaitzidakis, P., T. Mamuneas, and T. Stengos (2003), “Rankings of academic journals and institutions in economics”,Journal of the European Economic Association1, 1346-1366, болон Kalaitzidakis et al. (2011), “An updated ranking of academic journals in economics”,Canadian Journal of Economics44, 1525-1538. гэсэн 2 судалгаанаас гарч ирсэн. Эдгээр судалгаанд шилдэг 200 гаруй сэтгүүлийг авч үздэг бөгөөд 2003-2008 оны тус бүрийн чансаа болон жилүүдийн дундаж чансааг доорх байдлаар эрэмбэлсэн байдаг. Ер нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг, өөрийн гэсэн веб хуудастай 2200 гаруй эдийн засгийн мэргэжлийн сэтгүүл бий.

               
Сэтгүүл. нэр товч. 2008 2007 2006 2005 2004 2003 *
*Геометр дундаж.              
               
AM ECON REV 1 1 1 1 1 2 1
Q J ECON 2 2 2 2 2 1 2
J POLIT ECON 4 3 4 3 3 3 3
ECONOMETRICA 3 4 3 4 4 4 4
REV ECON STUD 5 5 5 5 7 8 6
J MONETARY ECON 6 8 8 7 5 5 6
REV ECON STAT 7 6 10 8 9 9 8
J ECON PERSPECT 11 9 7 12 6 7 8
J ECON THEORY 8 12 6 6 12 16 9
ECON J 10 7 9 10 11 14 10
J ECON LIT 13 10 11 9 14 12 11
J ECONOMETRICS 14 11 18 18 10 6 12
EUR ECON REV 16 16 12 13 8 11 12
J PUBLIC ECON 9 14 13 11 16 18 13
J INT ECON 12 13 17 16 13 13 14
J FINANC ECON 15 15 15 14 19 10 14
INT ECON REV 18 17 14 15 17 20 17
RAND J ECON 17 18 16 20 18 19 18
J EUR ECON ASSOC 19 22         20
GAME ECON BEHAV 20 24 19 17 20 24 21
J DEV ECON 23 19 23 24 15 25 21
ECON LETT 22 23 21 19 24 23 22
NBER MACROECON ANNA       23 21 22 22
J MONEY CREDIT BANK 21 28 29 21 28 15 23
J LABOR ECON 25 20 20 28 22 28 24
J BUS ECON STAT 30 32 26 22 25 21 26
J HUM RESOUR 27 27 24 32 23 31 27
BROOKINGS PAP ECO AC 33 35 25 31 27 17 27
REV ECON DYNAM 24 21 22 25 35 45 28
J ECON GROWTH 26 30 34 27 29 34 30
J ECON BEHAV ORGAN 29 25 33 26 33 40 31
J ECON DYN CONTROL 28 34 31 29 39 27 31
ECON THEOR 36 33 27 30 37 30 32
J APPL ECONOM 32 26 38 34 36 29 32
ECONOMET THEOR 43 38 40 35 34 26 36
J URBAN ECON 34 31 30 36 42 48 36
WORLD BANK ECON REV 35 40 57 38 26 49 40
J IND ECON 49 29 28 50 46 43 40
CAN J ECON 40 45 41 54 31 37 41
J LAW ECON ORGAN 48 36 47 33 51 39 42
J LAW ECON 46 37 43 41 44 42 42
J HEALTH ECON 31 47 36 39 40 70 42
INT J IND ORGAN 44 41 32 46 49 47 43
ECON INQ 41 43 42 40 41 51 43
J BANK FINANC 56 42 52 43 38 33 43
J ECON HIST 38 46 49 42 61 41 46
J ECON MANAGE STRAT 54 39 35 45 47 60 46
SCAND J ECON 37 49 39 44 57 55 46
NATL TAX J 57 61 46 37 52 36 47
OXFORD ECON PAP 39 50 45 65 53 50 50
WORLD DEV 47 58 56 56 30 62 50
PUBLIC CHOICE 45 44 58 59 45 53 50
J ENVIRON ECON MANAG 59 52 51 47 43 54 51
J FINANC QUANT ANAL 63 53 59 48 56 44 53
ECON POLICY 42 51 54 67 58 52 53
J RISK UNCERTAINTY 51 59 48 53 59 68 56
IMF STAFF PAPERS 65 63 64 61 50 46 58
ECONOMICA 60 60 53 55 54 66 58
EXP ECON 58 48 70       58
OXFORD B ECON STAT 52 55 63 70 55 56 58
MACROECON DYN 66 71 66 52 70 35 58
LABOUR ECON 50 54 61 64 62 79 61
AM J AGR ECON 78 62 80 63 32 67 61
J ACCOUNT ECON 77 75 44 66 86 38 62
J COMP ECON 64 65 84 49 67 57 63
REG SCI URBAN ECON 62 57 72 60 66 65 63
J MATH ECON 80 73 50 58 69 77 67
INT J GAME THEORY 83 79 55 51 65 78 67
J POPUL ECON 53 69 60 69 83 88 69
ECON EDUC REV 61 76 68 83 60 73 70
WORLD ECON 71 56 65 88 64 80 70
APPL ECON 72 70 75 72 68 63 70
FED RESERVE BANK ST 70           70
ECON DEV CULT CHANGE 69 66 95 62 48 94 70
SOUTH ECON J 73 72 81 77 63 59 70
ECONOMET J 75 67         71
EXPLOR ECON HIST 55 82 74 57 93 85 73
ECONOMET REV 68 80         74
SOC CHOICE WELFARE 79 68 69 73 74 82 74
INT TAX PUBLIC FINAN 74 77 88 74 73 64 75
WELTWIRTSKH ARCH         79 72 75
REV INCOME WEALTH 81 84 62 78 77 76 76
OXFORD REV ECON POL 67 86 73 87 78 81 78
J REGUL ECON 109 105 37 98 102 61 80
REV IND ORGAN 106 88 67 84 87 58 80
LAND ECON 92 89 79 82 75 83 83
ECON TRANSIT 96 83 93 75 91 69 84
HEALTH ECON 76 90 82 76 84 100 84
J DEV STUD 95 87 77       86
ECOL ECON 86 64 97 110 72 96 86
J REAL ESTATE FINANC 97 106 78 68 104 74 87
ENVIRON RESOUR ECON 85 85 86 85 94 89 87
ENERG J 87 74 91 91 112 75 87
J JPN INT ECON 99 95 106 80 81 71 88
EMPIR ECON 89 91         90
MATH FINANC 110 107 92 102 71 84 93
WORLD BANK RES OBSER 88 98 89 118 80 111 96
SCOT J POLIT ECON 93 100 96 105 105 92 98
J INST THEOR ECON 108 116 71 101 107 97 99
ADV ECONOMETRICS       119 97 86 100
ECON HIST REV 84 136 123 71 98 104 100
J PROD ANAL 117 92 112 89 99 99 101
J ECON PSYCHOL 102 97 100 92 114 105 101
KYKLOS 114 96 127 95 85 102 102
INT J FORECASTING 103 120 107 94 106 87 102
J ECON SURV 82 78 108 109 124 126 103
J MACROECON 91 104 111 107 108 106 104
J HOUS ECON 122 148 87 86 90 112 105
J ECON GEOGR 100 137 76 100 126   106
MANCH SCH 94 110 104 122 109 98 106
J ECON 98 125 90 96 103 129 106
J REGIONAL SCI 115 99         107
REAL ESTATE ECON 126 134 83 99 120 90 107
INT REV LAW ECON 116 108 98 93 117 114 107
J POLICY ANAL MANAG 90 129         108
IND CORP CHANGE 135 121 120 79 95   108
RESOUR ENERGY ECON 111 112 101 103 113 109 108
AGR ECON-BLACKWELL 113 122 124 117 89 93 109
THEOR DECIS 119 102 103 111 101 122 109
QUANT FINANC 118 126 85 114     110
APPL ECON LETT 107 101 110 123 111 118 111
J RISK INSUR 140 127 94 116 96 115 114
FISC STUD 123 109 105 106 135 110 114
REV DEV ECON 120 113         116
CONTEMP ECON POLICY 121 111 129 115 134 95 117
J ECON EDUC 136 132 116 124 82 120 117
J AFR ECON 139 124 125 130 88 107 118
CHINA ECON REV 138 118 142 81 119 123 118
STUD NONLINEAR DYN E 143 117 113 112 131 101 119
J EVOL ECON 149 130 131 97 132 91 120
SMALL BUS ECON 132 94 138 104 128 130 120
ENERG ECON 105 93 122 144 129 138 120
POST-SOV GEOGR ECON         118 124 121
ECON PLAN           121 121
REV WORLD ECON 104 114 132 108 158   122
J TRANSP ECON POLICY 141 81 141 127 136 117 122
JPN ECON REV 128 123 115 113 127 127 122
ECON MODEL 112 131 114 125 125 137 124
ECON HUM BIOL 125           125
ECON REC 129 138 102 136 143 113 126
J POLICY MODEL 131 119 119 140 122 131 127
FINANZARCHIV 127           127
EUR REV AGRIC ECON 148 146 148 132 76 136 128
J AGR RESOUR ECON 145 143 128 128 100 132 128
JPN WORLD ECON 154 147 118 142 115 103 128
FOOD POLICY 142 149 143 121 92 139 129
QME-QUANT MARK ECON 130           130
INF ECON POLICY 159 152 99 120 133 128 130
CAMB J ECON 147 135 137 135 121 116 131
PAC ECON REV 152 115         132
OPEN ECON REV 124 142 109 146 147 134 133
POLIT EKON 202 185 165 171 168 32 134
JCMS-J COMMON MARK S 101 145 145 150     134
SPAN ECON REV 134           134
NEW ENGL ECON REV     121 165 153 108 135
CESIFO ECON STUD 137 133         135
ECONOMIST-NETHERLAND 144 157 117 137 130 140 137
J AGR ECON 155 153 144 134 123 125 138
EUROPE-ASIA STUD 205 103 155 90 164 155 140
ECON PHILOS 151 158 130 152 110 145 140
REV AGR ECON 133 155 146 133     141
PORT ECON J 157 128         142
DEFENCE PEACE ECON 164 140 136 162 116   142
AUST J AGR RESOUR EC 156 150 154 126 139 141 144
INSUR MATH ECON 158 163 126 138 142 142 144
J COMMON MARK STUD         145   145
J WORLD TRADE       129 150 161 146
ECON GEOGR 150 162 133 131 149 154 146
JAHRB NATL STAT 172 141 156 139 137 135 146
S AFR J ECON 146 160 139 154 140 147 147
GENEVA PAP R I THEOR     134 167     150
AM J ECON SOCIOL 165 159 160 141 138 146 151
B INDONES ECON STUD 163 144 163 159 141 144 152
J POST KEYNESIAN EC 191 170 147 158 144 119 153
DEV ECON 192 154 135 153 151 148 155
J ECON ISSUES 174 164 153 151 148 143 155
EMERG MARK FINANC TR 162 151 152 156     155
REV INT POLIT ECON 153 171 140 160 155 158 156
FEM ECON 175 161 164 155 152 133 156
ECON SOC 168 167 151 148 159 156 158
TRIMEST ECON 167 169 166 143 157 153 159
J POLICY REFORM 160           160
ECON DEV Q 197 139 162 170 154 149 161
J REAL ESTATE RES 161           161
EASTERN EUR ECON 179 179 149 164 160 151 163
EURASIAN GEOGR ECON     171 157 165 167 165
CAN J AGR ECON 166           166
TIJDSCHR ECON SOC GE 178 178 150 168 163 166 167
INDEP REV 169 165         167
HITOTSUB J ECON 182 182 169 169 156 150 168
POST-COMMUNIST ECON 189 166 157 166 171 160 168
POST-SOV AFF 203 174 167 145 162 165 168
FUTURES 188 177 161 171 161 159 169
DESARROLLO ECON 207 185 172 149 146 168 170
NEW POLIT ECON 187 183 159 161     172
WORK EMPLOY SOC 196 184 158 163 167 168 172
J MEDIA ECON 200 185 173 147 171 162 172
AUST ECON HIST REV 173           173
J FOREST ECON 177 172         174
EKON CAS 206 185 168 171 170 152 175
GENEVA RISK INS REV 171 180 174       175
J APPL ECON 170 181         175
REV ECON POLIT 184 168         176
AUST ECON REV 176           176
EKON SAMF TIDSKR 208 185 174 171 166 157 176
REV ETUD COMP EST-O 204 185 170 171 169 164 177
INVEST ECON-SPAIN 181 173         177
EUR J HIST ECON THOU 201 156         177
ASTIN BULL 180 176         178
HIST POLIT ECON 199         163 180
J AGRAR CHANGE 183           183
INT J TRANSP ECON 195 175         185
REV ECON APL-SPAIN 185           185
S AFR J ECON MANAG S 186           186
J ECON POLICY REFORM 190           190
HACIENDA PUBLICA ESP 193           193
INVEST ECON-MEX 194           194
TRANSFORM BUS ECON 208 185         196
CHINA WORLD ECON 198           198
Number of journals 209 191 175 175 172 169 ###



Enjoy Reading This Article?

Here are some more articles you might like to read next: